Ажил хийх гэж ирсэн гурван эмэгтэйг хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдийг илрүүлжээ

Ажил хийх гэж ирсэн гурван эмэгтэйг хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдийг илрүүлжээ

ЦЕГ-аас хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар “Манай улсад биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах хуулиар хориотой. Ийм төрлийн гэмт хэрэг өмнө нь гудамж талбайд үйлдэгддэг байсан бол одоо саун массажны газарт эвсэл цахим орчинг ашиглаж биеэ үнэлэх асуудал нэлээд газар авсан.

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн хугацаанд нийт 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 хүн худалдаалах төрлийн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Дээрх 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхэд байсан.

Тодруулбал, нийт 18 зохион байгуулалттай бүлэглэл 76 эмэгтэйн биеийг үнэлүүлдэг байж. Хохирогчдын 22 нь насанд хүрээгүй охид байсан аж. Сүүлд Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн гурван эмэгтэй хүүхдийг Х гэгч этгээд анхаарал халамж сулыг далимдуулж, хорьж хүчээр биеийг нь үнэлүүлж, хүчээр бэлгийн мөлжлөг явуулж байсныг илрүүлсэн байна. Мөн удаа дараалан насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг цахим хаягаар олзлон хүчээр биеийг нь үнэлүүлэх зэрэг гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн дараагийн шат руу шилжүүлээд байгаа ажээ.