“TikTok” үйлчилгээг “Oracle” худалдан авснаар АНУ-д ашиглахыг зөвшөөрлөө

“TikTok” үйлчилгээг “Oracle” худалдан авснаар АНУ-д ашиглахыг зөвшөөрлөө

Өчигдөр /2020.09.19/ Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын “ByteDance”компанийг 48 цагийн дотор АНУ-ын аль нэг компанид “TikTok” болон  “Wechat” үйлчилгээг зарж чадахгүй бол тус үйлчилгээнүүдийг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн мэдэгдсэн. 

Үүний дараа “ByteDance” компани АНУ-ын “Oracle” болон “Wal-Mart” компаниудтай гэрээ байгуулж, салбар бизнесээ заржээ.

Удалгүй Д.Трамп энэхүү гэрээг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн байна.  Д.Трампын баталсан гэрээний дагуу “ByteDance” компани нь TikTok-ийн дийлэнх хувийг эзэмшсэн хэвээр байх аж. Харин “Oracle”  болон “Wal-Mart” компани 20 хувийг эзэмшинэ хэмээн мэдэгдсэн байна. 

"Oracle" компанийн гүйцэтгэх захирал Сафра Кац "TikTok-ийн Америк хэрэглэгчид болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хангана гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Бид цаашдаа энэхүү үйлчилгээг хурдацтай өргөжүүлж ажиллах болно” гэжээ.  

Эх сурвалж: CNN