Олны үг ортой эсэхийг шалгалаа

Олны үг ортой эсэхийг шалгалаа

-Д.ДОРЛИГЖАВ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРААС ЗАРЖ ХӨРӨНГӨЖДӨГ ҮҮ-

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Тус хүрээлэн нь Туул голын ай сав газрыг цэцэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс жишигт нийцсэн амралт зугаалгын төв болох ерөнхий төлөвлөгөөний дагуу 2020 онд гүйцэтгэгдэж дууссан байхаар төлөвлөгдсөн юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү төслийн бүтээн байгуулалт эхэлснээс арван жил өнгөрч, анхны төлөвлөгөө дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн аж.

Гэвч энэхүү газарт шунасан, шуналын сэдэлтэнгүүд олон байдаг бололтой. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монгол улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав тус төслийн газрын 42 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, талийгаач охиныхоо дурсгалд зориуулаад авсан гэх. Үүгээр ч зогсохгүй хувьдаа авсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 42 га газраас албан байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүст зарж, хөрөнгөжих нэгэн эх үүсвэрээ хийж байна уу гэх хардлага, таамналууд яваад байгаа.

Энэ дагуу бид олны үг ортой эсэхийг шалгалаа. Тэрээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнг анх байгуулагдаж байхад “хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, автомашины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 42 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх”-ээр болж байв. Тус сан нь түүний талийгаач охины нэрээр нэрлэгдсэн сан юм.

Хуулиар бол ундны усны нөөцийн энэхүү газрыг хэн нэгэн этгээд хувьдаа эзэмшихийг хатуу хориглосон байдаг. Гэтэл эрх мэдэл албан тушаалаараа далайлан ХОРИОТОЙ, ХАМГААЛАЛТТАЙ газруудад газар эзэмших тохиолол жирийн үзэгдэл мэт болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголд газрын наймаа хавтгайраад байгаа нь үнэн. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө