“Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтэн өөрийгөө хар арьстан хэмээн худал хэлж байснаа хүлээн зөвшөөрчээ

“Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтэн өөрийгөө хар арьстан хэмээн худал хэлж байснаа хүлээн зөвшөөрчээ

"Black Lives Matter" буюу хар арьстнуудын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөний  зохион байгуулагч, идэвхтэн Сэтчуэл Коул бүхий л амьдралынхаа турш өөрийгөө хар арьстан гэж хүмүүст ойлгуулж ирснээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Найзуудаа, би хийсэн үйлдэл, учруулсан хор уршгийнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Хууран мэхлэлт, худал хуурмаг бүхэн минь олон хүнийг гомдоолоо. Цагаан арьстан байж, хар арьстан хүний амьдралаар амьдарсан нь миний буруу” хэмээн бичжээ.

“The New York Post сонинд мэдээлснээр Коул болон түүний эцэг, эх нь хүртэл өөрийн гарал үүслээ нуусан байжээ. Коул 2010 оноос эхлэн хар арьстнуудын хөдөлгөөний идэвхтэн гишүүн хэмээн нэлээдгүй алдаршсан юм. Мөн тэрээр олон удаа хар арьстнуудын нэрийн өмнөөс мэдэгдэл хийж байсан.

Урьд нь Америкт ийм явдал хэд хэдэн удаа гарч байжээ. Тухайлбал, энэ оны  есдүгээр сарын 6-нд  нэгэн их сургуулийн түүхийн багш Жессика Круг өөрийгөө хар арьстан гэж худал хэлж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар түүнийг ажлаас нь халах шийдвэр хүртэл гарсан юм. 

Эх сурвалж: NYpost