Коби Брайантын эхнэр ослын тухай зургийг олон нийтэд “задалсан” цагдааг шүүхэд өгчээ

Коби Брайантын эхнэр ослын тухай зургийг олон нийтэд “задалсан” цагдааг шүүхэд өгчээ

Домогт тоглогч Коби Брайантын эхнэр Ванесса өнгөрсөн нэгдүгээр сард болсон нисдэг тэрэгний ослын гэрэл зургийг олон нийтэд цацсан хэргээр Лос Анжелес мужийн цагдаагийн хэлтэс болон, шериф Алекс Виллануеваг шүүхэд өгчээ.

Хатагтай Брайантын өмгөөлөгчийн мэдээлснээр ослын үеийн зургийг мөрдөн байцаалтад хамааралгүй орчинд, тэр дундаа шөнийн цэнгээний газарт тараасан гэж үзэж байна.

Тодруулбал, шериф Лос Анжелесийн нэгэн  шөнийн цэнгээний газрын барменд ослын үеийн зургийг дамжуулснаар, олон нийтэд тархсан гэжээ. Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант 13 настай охиныхоо хамт хувийн нисдэг тэргээрээ зорчиж байхдаа өнгөрсөн нэгдүгээр сард  осолдож амь насаа алдсан юм. Нэрт тамирчин Брайантын зорчиж  явсан нисдэг тэрэг Калифорнийн Калабасаст осолдсон бөгөөд тус онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан харамсалтай осол болсон билээ.  

Эх сурвалж: CNN