АНУ-д дахин үймээн дэгдэж, хоёр офицер буудуулжээ

АНУ-д дахин үймээн дэгдэж, хоёр офицер буудуулжээ

Өчигдөр/2020.09.23/ АНУ-ын Луисвилль хотод олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, хоёр офицер буудуулжээ. Эсэргүүцэл  Их тангарагтны шүүхээс өнгөт арсьт эмэгтэй Брэона Тейлорын үхлийн төлөө хэнийг ч яллахгүй хэмээн зарласны дараа эхэлсэн юм. Эмнэлгийн яаралтай тусламжийн техникч, 26 настай Брэона Тэйлор өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд гэртээ буудуулж, нас барсан.

Цагдаагийн газраас түүний  найз залуу Жамаркус Гловерыг хар тамхины хэрэгт холбогдсон гэж сэжиглэн Брэона Тэйлорын гэрт хар тамхиа нууж байж болзошгүй  хэмээн дайран орж, нэгжлэг хийсэн юм. Энэ үеэр Брэона Тэйлор цагдаа нарт буудуулж, нас баржээ.

Уг хэрэгт хоёр офицерыг сэжиглэн, баривчилж байсан ч тангарагтны шүүхээс хэрэгт тэднийг аргагүй байдлын улмаас гал нээсэн гэж үзсэн байна. Учир нь хатагтай Брэона Тэйлорын найз залуу нь цагдаа нар руу гал нээсэн юм. Харин Жамаркус Гловер "Цагдаа нар урьдчилан сануулаагүй, гэнэт дайрч орсон тул сандарч, тэвдэн  гал нээсэн. Цагдаа нарыг гэмтээх зорилго байгаагүй” хэмээжээ. Эсэргүүцлийн улмаас Луисвилл хотод онц байдал зарлаж, Хотын дарга Грег Фишер гурван өдрийн турш 21:00-06:30 цагт (01: 00-10: 30 GMT) хөл хорио тогтоосон байна.

Эх сурвалж: BBC