Цэвэр усны бизнес эрхлэгч З.Шаншан Хятадын тэргүүн баян болов

Цэвэр усны бизнес эрхлэгч З.Шаншан Хятадын тэргүүн баян болов

Савласан цэвэр усны “Nongfu Spring” брэндийн захирал Зонь Шаншан Хятадын хамгийн баян хүнээр тодорсон талаар “Блүүмбэрг” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр тус компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа зарж эхэлсний дараагаар хөрөнгө нь огцом нэмэгдэж, Зонь Шаншан Хятадын гурав дахь чинээлэг хүнээр тодорч байсан юм. Тэгвэл  энэ сарын 16-ны өдөр Жэг Маг гүйцэж, Хятадын хамгийн баян хүн боллоо.

Блүүмбэргийн тооцоолсноор Шаншаны хөрөнгийн хэмжээ одоо $58.7 тэрбумд хүрч байгаа бол Алибабагийн Жэк Магийн хөрөнгө $56.7 тэрбум болсон байна.Түүнчлэн Зонь Шаншан “Beijing Wantai Biological Pharmacy” хэмээх вакцин үйлдвэрлэгч компанийн гол хувь эзэмшигч аж.

“Nongfu Spring” брэндийн ус

Түүний талаар Хятадын зах зээлийг судлаач, Hurun Report баялгийн судалгааны компанийн ерөнхийлөгч Руперт Хогверф “Шаншан зөвхөн өөрийнхөө бизнестэй холбоотой хүмүүстэй л харилцдаг. Бизнесийн хүрээнд найз нөхөд, танил цөөтэй, даруухан нэгэн” хэмээн ярьжээ. Энэ жил Хятадад 100 орчим тэрбумтан шинээр төрөх тооцоотой байгаа талаар эдийн засагчид хэлж байна.

Эх сурвалж: Bloomberg