ВИДЕО: Цагдаагийн офицер унадаг дугуйгаар жагсагчийн толгой дээгүүр гарчээ

ВИДЕО: Цагдаагийн офицер унадаг дугуйгаар жагсагчийн толгой дээгүүр гарчээ

Сиэтл хотын цагдаагийн офицер гудамжинд хэвтэж байсан жагсагчийн толгой дээгүүр унадаг дугуйтайгаа гарч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, шуугиан үүсгээд байна. Тодруулбал, өчигдөр/2020.09.24/ АНУ-ын Сиэтл хотод Бронна Тейлорын хэргийн буруутанг шийтгээгүй өнгөрсөнд бухимдсан иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийсэн юм.

Уг жагсаалын үеэр нэгэн эрэгтэй газар хэвтсэн байсан бөгөөд түүний толгой дээгүүр цагдаагийн офицер дугуйгаараа дайрч гарчээ. Уг офицер болсон явдлыг санаатай үйлдээгүй хэмээн тайлбарлсан ч бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа түүнийг шалгаж эхэлсэн байна. Харин хохирогч энэ хэрэгт эрүү үүсгэн шалгахыг хүсч байгаа аж.