Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ

Сонгуулийн Ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-ны пүрэв гарагийн өглөөний 07.00 цагаас 20:00 цагийн хооронд явагдах юм. Энэ удаагийн сонгуульд 16,5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг есдүгээр сарын 30-нд гардуулан өгөх бөгөөд үүний дараа сонгуулийн сурталчилгаа эхэлж буйг албаныхан мэдээллээ. Тодруулбал, Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм.  Түүнчлэн энэ жилийн орон нутгийн сонгууль ирцийн босгогүй явагдаж байна. Олон улсын жишгээр сонгуулийг ирцийн босгогүй явуулбал эсрэгээрээ ирц өндөр байдаг аж. Нөгөө талаар ирцийн асуудлаар дахин санал хураалт явуулахгүй тул улсын хөрөнгө мөнгийг ч хэмнэх давуу талтай хэмээн мэдээллээ.