Холимог тулаанч Д.Батгэрэл Кайлер Филлипстэй тулалдах боломжгүй болжээ

Холимог тулаанч Д.Батгэрэл Кайлер Филлипстэй тулалдах боломжгүй болжээ

Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг холбоо болох UFC-д хүч үзэж буй Монгол тамирчин Д.Батгэрэл дараагийн тулаанаа хийх боломжгүй болжээ. Учир нь манай улсын агаарын хил хаалттай байгаа учраас ирэх аравдугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байрлах “Тулааны арал” дээр болох тэмцээнд оролцож чадахгүйд хүрсэн байна.

Түүний хувьд ээлжит тулаанаа америк тулаанч Кайлер Филлипстэй хийх байсан юм.  Ийнхүү UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт Д.Батгэрэлийн оронд Камерун Элси гэх Их Британи тамирчинтай Кайлер Филлипсийг тулалдуулахаар шийдээд байна.