Ж.Байден: Д.Трамптай хийх мэтгэлцээнээ хойшлуулахад бэлэн байна

Ж.Байден: Д.Трамптай хийх мэтгэлцээнээ хойшлуулахад бэлэн байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамптай хийх дараагийн мэтгэлцээний товыг хойшлуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэ тухай түүний сонгуулийн штабын төлөөлөгч Кейт Бедингфилд Байдены үгийг дамжуулж “Мэтгэлцээн товлосон өдрөө болох ёстой гэж бид үзэж байгаа ч Ерөнхийлөгч Трампын эрүүл мэндийн байдлаас шалтгаалах нөхцөл байдал үүсээд байна. Бид түүнд хурдан эдгэрэхийг хүсэж байна. Мэтгэлцээн товлосон өдрөө болно гэж бид найдаж байна, гэхдээ мэдээж зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуваарьт тодорхой өөрчлөлтүүд оруулж болно" гэжээ.

Трамп, Байден нарын анхны мэтгэлцээн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн орой Охайо муж улсын Кливленд хотод болсон билээ.

Хоёр дахь мэтгэлцээнийг 10 дугаар сарын 15-нд Флорида муж улсын Майами хотод, гурав дахь мэтгэлцээнийг 10 дугаар 22-нд Теннесси муж улсын Нашвилл хотод хийхээр товлоод буй. АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг, 13 муж улс, бүс нутгийн захирагч нарыг сонгох юм.

Эх сурвалж: NYpost