ФОТО: Төрийн далбааны өдөрт 2000 гаруй алба хаагч оролцлоо

ФОТО: Төрийн далбааны өдөрт 2000 гаруй алба хаагч оролцлоо

Монгол Улсын төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож буй. Төрийн далбаагаа өндөрт өргөн хөлд нь мэхийн ёслох, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн жагсаал “Чингисийн талбай”-д боллоо.

Төрийн далбаа мандуулах ёслолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож, хүндэтгэл үзүүлэв.   

Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг болон ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ДХИС, ҮБХИС-ийн 2000 гаруй алба хаагч оролцсон юм. 

Манай улс 2009 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, халдашгүй дархан байдлыг бэлгэдэж иргэд төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхлүүлэх зорилготой энэхүү өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг юм байна. Төрийн далбааны өдөртэй болох хуулийн төсөл 2008 онд батлагдаж 2009 оноос долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэсэн уламжлалтай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө