ФОТО: Дээлтэй Монгол наадам 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа

ФОТО: Дээлтэй Монгол наадам 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Монголчуудын уламжлалт соёлын нэгэн хэсэг болсон үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол наадам” өнөөдөр /2019.07.10/ Д.Сүхбаатарын талбайд боллоо.

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломж бүрдүүлсэн байна.

Наадмын үеэр шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд,  шилдэг байгууллагыг тодруулав.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө