ВИДЕО: Улсын их баяр наадмыг нээж Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хэлсэн үгийн “Дөрвөн жил”-ийн ТОВЧ ТОЙМ

ВИДЕО: Улсын их баяр наадмыг нээж Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хэлсэн үгийн “Дөрвөн жил”-ийн ТОВЧ ТОЙМ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэлж байна.

Жил бүрийн Үндэсний их баяр наадмыг үе үеийн Монгол улсын Ерөнхийлөгчид нээж, хааж нийт олон түмэндээ хандаж үг хэлдэг уламжлалтай. Иймд бид энэ удаа 2015, 2016 оны Үндэсний их баяр наадмыг нээж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үг болоод одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сүүлийн хоёр жил баяр наадмыг нээж хэлсэн үгийг харьцуулж хүргэж байна.

2015, 2016 онуудад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хотол олноороо сайхан наадаарай” гэж наадмын нээлтийн үгээ төгсгөж байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга “Баярлалаа та бүхэнд” гэсэн үгээр нээлтээ үгээ хааж байжээ.