Д.Сумъяабазар хотыг удирдаж, Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга, Р.Дагва ерөнхий менежер болох уу

Д.Сумъяабазар хотыг удирдаж, Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга, Р.Дагва ерөнхий менежер болох уу

МАН-ын удирдлагууд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн төд удалгүй Удирдах зөвлөл хуралдаж уг асуудлыг баталгаажуулах юм. Ингэснээр Д.Сумъяабазарын УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох нь. 

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргад Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ж.Батбаясгаланг, Хотын ерөнхий менежерт одоогийн НИТХ-ын дарга Р.Дагвыг томилохоор тохирсон гэх мэдээлэл МАН дотор яригдаж байна. 

Өнөөдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг батламжлах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Мөн маргааш НИТХ-ын анхдугаар хуралдаан болж НИТХ-ын даргыг томилно. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө