ГИХГ-ын ажилтан бусдыг луйвардаж, их хэмжээний мөнгө авахыг завджээ

ГИХГ-ын ажилтан бусдыг луйвардаж, их хэмжээний мөнгө авахыг завджээ

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын нэрийг ашиглан “виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө”, “давуу байдал олгоно” гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл цөөнгүй гарч байна.

Тухайлбал, тус байгууллагаас 2019 онд чөлөөлөгдсөн иргэн Т, одоо ажиллаж буй ажилтан Б нар нь гадаадын иргэнд давуу байдал олгохоор үгсэн тохиролцсон хяналт шалгалтаар тогтоогджээ.

Иймд Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөж, энэ мэт худал мэдээлэлд автахгүй байж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг ГИХГ-аас анхаарууллаа.