Бүх төхөөрөмжид ашиглаж болох тавхан секундэд цэнэглэдэг батерей зохион бүтээжээ

Бүх төхөөрөмжид ашиглаж болох тавхан секундэд цэнэглэдэг батерей зохион бүтээжээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачид ухаалаг утас, цахилгаан автомашин гээд ямар ч төхөөрөмжид суурилуулж болох, тавхан секундэд цэнэглэгддэг батерей бүтээжээ. Микро хэмжээст графенд суурилсан “супер багтаамж” хэмээн нэрлэгдэх уг батерей нь уламжлалт батерейтэй харьцуулахад хэдэн зуугаас мянга дахин хурдан цэнэглэгдэх чадвартай аж.

Шинэ батерейг нугалж мушгих боломжтой учир уян хатан дэлгэц, телевизор, электрон цаас зэрэг бүхий л төхөөрөмжүүдэд ашиглахад тохиромжтой гэнэ. Мөн нарны зайн элементийн ард байрлуулах боломжтой ажээ. Судлаачид уг батерейний суурь болох графений микро багтаамжийг их хэмжээгээр үйлдвэрлэхээр компаниудтай ярилцаж байгаа юм байна. Учир нь шинэ микро багтаамжийг LightScribe мэтийн ердийн DVD бичигчийн тусламжтайгаар маш хямд өртөгөөр үйлдвэрлэх боломжтой аж.

Техник, технологи нийтийн хэрэглээ болсон энэ үед ухаалаг утас зэрэг зөөврийн төхөөрөмжийн батерейн цэнэг хадгалах чадвар ямар ч хэрэглэгчийн хувьд тулгамдсан асуудал нь байсаар байна. Тэгвэл энэхүү шинэ төрлийн батерей нь уг асуудлыг шийдвэрлэхээс гадна хэмжээний хувьд маш жижиг тул батерейг дагаад гар утасны хэмжээ ч жижгэрэх бүрэн боломжтой болжээ.

Эх сурвалж: Daily mail Online