Эрдэмтэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шувууг илрүүлсэн гэв

Эрдэмтэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шувууг илрүүлсэн гэв

Эрдэмтэд Антарктидын хойг дахь Сеймур арлаас олсон шувууг дэлхийн хамгийн том нисдэг шувуу байх магадлалтай хэмээн үзжээ. Сеймур арлаас  эрдэмтэд 60 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан Клесс гэж нэрлэгдэх шувууны хөлийн яс, эрүүний хэсэг болон далавчны олдворыг илрүүлж байсан юм. "Scientific Reports" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд дурдсанаар шувууд хурц шүд, урт хошуутай бөгөөд загас, хавч зэргээр голчлон хооллодог байсан гэжээ. Шувууд асар том биетэй, далавчны өргөн нь гэхэд л 21 фут /6.4 метр/ аж.

Сеймур арал нь эртний амьтдын чулуужсан олдворын гол цэг болсоор өдийг хүрсэн гэж хэлж болно. Учир нь тус арлаас эртний амьтдын чулуужсан олдворууд их хэмжээгээр илэрдэг.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л тус арлаас анхны хоёр нутагтан мэлхий, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан хануур хорхойн үүр, болон эртний хөхтөн амьтдыг илрүүлж байжээ.

Сеймур арлаас илрүүлсэн шувууны яс

Эх сурвалж: CNN