Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 12 хүн амь эрсэджээ

Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 12 хүн амь эрсэджээ

Баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорчих иргэдийн тоо огцом өсдөг. Тэгвэл өчигдөр /2019.07.15/ өглөө Булган аймгийн Уньт багийн ойролцоо хурдтай зорчиж явсан саарал өнгийн приус маркийн машин үхэр дайрч, хажуу хамар нь чихэгдэж эвдэрсэн гэлээ. Иймд орон нутгийн замд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулахыг зөвлөж байна.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 10-14-нд улсын хэмжээнд нь цагдаагийн байгууллагад нийт 963 дуудлага иржээ. Үүний зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг тус албанаас шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27.5 өссөн байна. Нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62.5 хувь буюу 30 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Тэгвэл зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг, осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар буурсан бол бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26.6 хувиар өсжээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31.1 хувиар буурсан байна.

Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан бол 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байгаа юм байна.