Япон улс БНХАУ-ын түрэмгийлэлд бэлтгэж томоохон хэмжээний цэргийн сургууль хийнэ

Япон улс БНХАУ-ын түрэмгийлэлд бэлтгэж томоохон хэмжээний цэргийн сургууль хийнэ

Япон улсын “Yomiuri” сонинд тус улсын хуурай замын цэргийн хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан өргөн хүрээтэй сургуулилалт хийхээр хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, тус сургуулилтад 140 мянга хүртэлх цэргийн алба хаагчид оролцох төлөвтэй байгаа аж.

Сургуулилтын үеэр Хятад улс Тайваньд зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн онцгой нөхцөлд хэрэгжүүлэх тактикийн хувилбар боловсруулах аж. Мөн Бээжинтэй газар нутгийн маргаантай байдаг Сенкаку (Дяоюйдао) бүлэг арлын бүсэд БНХАУ цэргийн өдөөн хатгалга явуулсан тохиолдолд хэрэгжүүлэх хувилбарыг боловсруулна гэжээ.

БНХАУ Тайвань руу цэргийн хүчээр дайрсан тохиолдолд Сенкаку болон Японы баруун өмнөд хэсэгт орших бусад алслагдсан жижиг арлуудыг эзлэн авахыг оролдоно гэж Японы цэргийнхэн үзэж байгаа аж.
Өмнө нь Японд ийм томоохон хэмжээний сургуулилалтыг 1985 онд ганц удаа хийж байжээ. Тухайн үед Японы цэргийнхэн ЗСБНХУ хойд Хоккайдо арал руу нь довтолсон үед хэрэгжүүлэх тактикийн хувилбаруудыг боловсруулж байсан аж.