УОК: Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй

УОК: Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт болсон бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн байна.

Шадар сайд Я.Содбаатар: Өчигдөр шөнө /2020.10.29/ Цагаан нуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрлээ. Тус хоёр жолоочийг ОХУ-тай дипломат шугамаар холбогдон нутаг руу нь буцаасан. Уг асуудалтай холбоотойгоор цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ хоорондын хилийн Цагаан нуур, Боршоо боомтыг аравдугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргалаа. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хил залгаа ОХУ-д халдварын тоо, нас баралт улам нэмэгдсээр байна. Тиймээс нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтыг түр хааж байна.

Мөн коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байгаа гэсэн юм.