Аавыгаа эцсийн замд нь үдэхийг хүссэн эмэгтэйг тусгаарлалтаас гаргах боломжгүй гэлээ

Аавыгаа эцсийн замд нь үдэхийг хүссэн эмэгтэйг тусгаарлалтаас гаргах боломжгүй гэлээ

Энэ сарын 17-нд /2020.10.17/ БНСУ-аас эх орондоо ирж, тусгаарлагдаж байсан эмэгтэй өөрийн цахим хуудсаараа мэдээлэл хийж, тусламж хүссэн билээ.

Учир нь түүний хувьд тусгаарлалтын хугацаанд хүнд өвчтэй аавтайгаа уулзахаар УОК-д олон удаа хүсэлт өгсөн ч зөвшөөрөл өгөхгүй байсаар аав нь нас баржээ. Мөн 4-5 долоо хоногтой жирэмсэн байсан тэрээр тусгаарлалтын хугацаанд зулбасан байна.

Тэгвэл саяхан Шадар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид тухайн эмэгтэйг тусгаарлалтаас гаргах эсэх талаар асуусан юм. Энэ асуултад  тэрээр “Бид нийтдээ 27 мянган хүнийг тусгай үүргийн онгоцоор татан авсан. Гадаадаас өвчтэй, зовлонтой, жирэмсэн, ар гэрийн гачигдалтай гээд янз бүрийн л шалтгаантай хүмүүс ирж байгаа. Гэхдээ төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дотооддоо байгаа 3,2 сая хүнийхээ төлөө мэргэжлийн байгууллагын үгийг сонсож шийдвэр гаргана" гэсэн юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө