Улсын аварга Э.Оюунболдод “Алтай Констракшин” 172 сая төгрөгийн  үнэ бүхий автомашин бэлэглэв

Улсын аварга Э.Оюунболдод “Алтай Констракшин” 172 сая төгрөгийн үнэ бүхий автомашин бэлэглэв

Өнөөдөр “Алтай Констракшин”-ы зүгээс улсын баяр наадмын барилдаанд ес давж түрүүлсэн арслан цолны болзол хагасан Э.Оюунболдод шагнал болгож автомашин бэлэглэлээ. Түүнд улсын наадамд түрүүлсэн баярт үйл явдлыг тохиолдуулан 2019 оны 172 сая төгрөгийн үнэтэй RX350 маркийн 0 гүйлттэй машиныг гардуулан өгсөн юм. Энэхүү автомашиныг түүний эхнэр зориулан өгч байгаа гэдгээ онцлон хэлж байв.