Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн бүрэн дэглэм тогтоохоор шийдвэрлэж, 18:00 цагаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Учир нь БЗД-ийн 4-р хороо, … дугаар байрны подвальд хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан эмэгтэйн PRC шинжилгээний хариу эерэг гарсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.