УОК: Зөвшөөрсөн 13 байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүмүүс энгийн горимоор зорчино

УОК: Зөвшөөрсөн 13 байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүмүүс энгийн горимоор зорчино

УОК-ын шуурхай ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон Засгийн газрын Хэвлэлийн албан дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ. 

Тус мэдээллийн үеэр Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг: Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтал, дам хавьтлуудыг бүрэн зураглаж чадсан. Тиймээс ажиллахыг зөвшөөрсөн 13 байгууллагын албан хаагчэрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс нийтийн тээвэр энгийн горимоор үйлчилнэ.

Мөн энэ хоёр шаардлагаар хөдөлгөөнд оролцох хүмүүс хувийн автомашинаараа зорчиж болно. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж ойлгож болохгүй.

Зөвхөн ажиллах шаардлагатай салбарын ажилтан, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүмүүс нийтийн тээвэр, хувийн авто машинаараа хөдөлгөөнд оролцож болно. Мөн хүнсний түгээлтийг 07.00-17.00 цаг хүртэл түгээж болно. УОК арванхоёрдугаар сарын 1-нээс хойш яах вэ гэдэг 2-3 төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжих, цар тахал энэ төвшиндөө байвал дасан зохицон амьдрах энгийн горимтой, нөхцөл байдал хүндэрвэл яах вэ гэдэг төлөвлөгөөг ярилцлаа гэсэн юм. 

Харин Ж.Сандагсүрэн: Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Анх хориг тавихад 20-30 мянга болж буурсан. Гэтэл одоо 50 гаруй мянган иргэн үйлчлүүлж байна. Үүнээс үүдээд автобусанд олноороо суух нөхцөл байдал гарсан. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг энгийн цагийн хуваарьт шилжүүлж байна. Энэ нь иргэдийг цөөхөн тоогоор зорчуулах зорилготой гэж мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ: