Помпей хотын балгаснаас маш сайн хадгалагдсан хоёр хүний шарилыг илрүүлжээ

Помпей хотын балгаснаас маш сайн хадгалагдсан хоёр хүний шарилыг илрүүлжээ

МЭ 79 онд галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн эртний Ромын Помпей хотоос археологичид маш сайн хадгалагдсан хоёр хүний шарилыг илрүүлсэн талаар Италийн Соёлын яамнаас мэдээлжээ. Нэг шарил нь 30-40 насны эрэгтэй бөгөөд хүзүүндээ ноосон зүйл ороосон ул мөр нь одоог хүртэл хадгалагдан үлдсэн байна.

Хоёр дахь нь 18-23 насны эрэгтэй бөгөөд түүнийг боол байсан гэж таамаглажээ. Тус цогцсуудыг эртний Помпей хотын төвөөс баруун хойд зүгт 700 метрийн зайд орших Сивита Жулиана хэмээх газраас олсон байна. 

Археологичид “хоёр хохирогч өглөөний 09.00 цагийн орчимд галт уулын пирокластик урсгалд өртөж, хоргодох газар хайж байхдаа нас барсан” гэж таамаглажээ. 

Неаполиас зүүн урагш 23 км зайд орших Помпей хотод 13 мянга орчим хүн амьдардаг байсан юм. Тус хотыг 16-р зуун хүртэл илрүүлээгүй байсан бөгөөд 1750 оны орчимд зохион байгуулалттай малтлага хийж эхэлснээр олон тооны олдворууд нээгдсэн юм. 

Эх сурвалж: CNN