ВИДЕО: 74 настай эр матарт зуулгасан гөлгөө аврахын тулд ус руу орж, матартай тулалджээ

ВИДЕО: 74 настай эр матарт зуулгасан гөлгөө аврахын тулд ус руу орж, матартай тулалджээ

АНУ-ын Флорида мужид 74 настай Ричард Вилбанкс хэмээх эр матарт хазуулсан 3 сартай гөлгөө аврахын тулд ус руу оржээ. Ричард Вилбанкс цөөрмийн эргээр гөлөгтэйгөө салхилж явтал матар гөлгийг нь зууж ус руу орсон байна. Улмаар Ричард араас нь орж, матарны эрүүнээс нь барьж гарч ирэн гөлгөө аварч чаджээ. 

Түүний нохой

Вилбанкс CNN-д өгсөн ярилцлагадаа “Бид цөөрмийн хажууд алхаж байтал матар уснаас пуужин мэт л хурдан гарч ирсэн. Би матрыг тийм хурдан гэж бодож байгаагүй. Нүд ирмэх зуур л ийм явдал болсон. Би матрыг төвөггүй барьж чадсан ч амыг нь онгойлгох үнэхээр хэцүү байсан. Матар миний гарыг бас хазсан тул би эмнэлэгт очиж анхан шатны тусламж авсан” гэжээ.

Түүний бичлэг ойролцоох хяналтын камерт бичигдсэн бөгөөд олон нийтэд дэлгэснээр Вилбанкс нэлээдгүй алдаршжээ. 

ҮЗЭХ: