Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ТЭГ ЗОГСОЛТ зарлав

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ТЭГ ЗОГСОЛТ зарлав

Хөвсгөл аймгийн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах хоёр төрийн албан хаагч коронавирусийн халдвар байж болзошгүй тохиолдол илэрсэн тул, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнөөс эхлэн тэг зогсоох шийдвэр гаргасан байна. Иймд тус хоёр иргэний нарийвчилсан шинжилгээний хариу өнөөдөр гарна гэж Хөвсгөл аймгийн онцгой комиссоос мэдээллээ.