ВИДЕО: Х.Баттулгын гаргасан “Өрх бүрд нэг сая төгрөг” санаачлагт ЕТГ-ын дарга Ө.Шижир тайлбар хийв

ВИДЕО: Х.Баттулгын гаргасан “Өрх бүрд нэг сая төгрөг” санаачлагт ЕТГ-ын дарга Ө.Шижир тайлбар хийв

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон байдаг.

Ингэхдээ төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, улмаар 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэсэн байдаг.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй юм. Тэгвэл өнөөдөр тус санхүүгийн дэмжлэг өрх бүрд ямар үр дүнтэй байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тайлбар хийлээ.