АН-ын ҮБХ цахимаар хуралдаж "Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэнэ

АН-ын ҮБХ цахимаар хуралдаж "Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэнэ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн баасан гаригт /2020.11.20/ цахимаар хуралдаж цар тахалтай холбоотойгоор эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээл,  гарах гарц гаргалгааг ярилцсан. 
 
Тэгвэл тус намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2020.11.23/ мөн цахимаар хуралдах товтой байна. 
Өнөөдрийн хуралдаанд  Ж.Амарсанаа "Цар тахлын үеийн викцины нийлүүлэлт", Ц.Эрдэнэбат "Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн анализ" гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд танилцуулга юм. 
 
Цаашид цар тахлын үеийн хатуу хөл хориотой энэ үед АН ийнхүү цахимаар хуралдаж нийгэмд тулгамдсан асуудал, Ковид 19 вирустэй холбоотой мэдээллийг гишүүд дэмжигчид хийгээд олон нийтэд хүргэж байх юм.