Говь-Алтайн Засаг дарга хотод амьдардаг нутгийнхандаа нэгдсэн журмаар хүнс хүргүүлэхээр болжээ

Говь-Алтайн Засаг дарга хотод амьдардаг нутгийнхандаа нэгдсэн журмаар хүнс хүргүүлэхээр болжээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хотод амьдарч буй нутгийн иргэдээ мах болон бусад хүнсээр хангах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, хүнс тээвэрлэх зориулалтын машинууд гаргаж сум бүрээс мах татан авч Улаанбаатар руу тээвэрлэх аж. 

Махнаас гадна нутгийн брэнд гэгдэх чацаргана, арвайн гурил зэрэг хүнсийг Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийн дагуу тээвэрлэж нэгдсэн байдлаар хотод хүргэж , тараах юм байна.