“Нүүрс идсэн хулгайч, авилгал авсан авгай нар”-т төрийн шагнал өгсөн үү

“Нүүрс идсэн хулгайч, авилгал авсан авгай нар”-т төрийн шагнал өгсөн үү

Ирэх жил болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтаж Х.Баттулга төрийн одон, медалийг баруун, солгойгүй тарааж байна гэж шүүмжлүүлж буй. 

Учир нь тэрээр өмнө нь “Алдарт эхийн одон”-г гардуулахдаа эхчүүдийн төлөөлөл болгож 20 орчим бүсгүйд өөрийн биеэр гардуулдаг байсан бол, энэ жил амралтын өдрүүдэд эхчүүдийг дүүргээр нь ангилж, төрийн ордонд нэвтрүүлэн, одонгийн "хур буулгасан". Мөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн Х.Баттулга аймгуудаар тойрч мөн л шагналын хур буулгаж, өөрийн биеэр гардуулсан.

Тэгвэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын одон, медиалийн зардал 2018, 2019 онд 393 сая төгрөг байсан бол 2020 онд 1,8 тэрбум төгрөг болж өссөн байгаа юм. Улмаар тэрээр 2021 оны одон медалын төсвөө 2 тэрбум төгрөг болгон өгсөх саналаа УИХ-д уламжлаад буй. 

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү хачирхалтай мэдэгдэл хийлээ. Тэрээр “Нүүрс идсэн хулгайч, түүхээ устгасан новш, авилгал авсан авгай нарт  алтан гадас, төрийн шагнал, гавьяатаа өгч болсон. Тэдний хажууд  махаа зулгааж, хөлөө цэвэрүүтүүлж, нойроо хассан Буджаа гүйгчид яагаад гавьяат цол өгч болохгүй гэж” хэмээжээ.