СЭЛЭНГЭ: Самарт явсан иргэдийг шинжилгээнд хамруулаад гэрт нь буцааж эхэлжээ

СЭЛЭНГЭ: Самарт явсан иргэдийг шинжилгээнд хамруулаад гэрт нь буцааж эхэлжээ

Хөл хорионы эдгээр өдрүүдэд самарт явж байсан олон мянган иргэд гэртээ буцаж чадалгүй, хүндхэн нөхцөл байдалд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус иргэдийг эхнээс нь шинжилгээнд хамруулан гэрт нь буцааж эхэлсэн байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Хүдэр сум руу самарт түүхээр явсан хүмүүсийг 10 хоног ажиглалт хяналтанд байлгаж байгаад Аймгийн Онцгой Комиссийн шийдвэрээр  түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, асуумж аваад  цагдаагийн хяналт доор гэрт нь буцааж эхэлжээ.

Өчигдөр \2020.11.23\ Орхон голын гүүрний постон дээр түргэвчилсэн оношлуурт хамрагдаж сөрөг гарсан 13 иргэнийг шөнийн 23:40 цагт Хушаат суманд гэр гэрт нь ариутган хүргэсэн талаар Сэлэнгэ аймгийн онцгой комисоос мэдээллээ. Тэдгээр иргэдийг замд  огт буулгахгүйгээр тээвэрлэж байгаа бөгөөд гэрийн хорионд 14 хоног байх үүрэг чиглэл өгчээ.