Цэцэрлэгийн бүртгэл маргааш ЭХЭЛНЭ

Цэцэрлэгийн бүртгэл маргааш ЭХЭЛНЭ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн цахим бүртгэл энэ сарын 22-ны 09.00 цагт эхэлнэ.

Бүртгэл сарын хугацаанд үргэлжилнэ.  Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид  хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлнэ. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах юм байна.

“Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

Энэ хичээлийн жилд шинээр зургаан цэцэрлэг, зургаан цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барьж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн байна. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө