БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт монгол залуу тоглохоор болжээ

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт монгол залуу тоглохоор болжээ

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лиг болох “KBL”-ийн зарласан шинэ тоглогч сонгон шалгаруулалтанд монгол тоглогч Х.Болдсүх шалгарчээ. Өнгөрсөн жилээс “Ханянг” их сургуулийн багт тоглох болсон тэрбээр драфтын наймаар “Чоньжү Эгис” багт орж чаджээ.

Түүний биеийн өндөр нь 1,89 метр бөгөөд 2018 онд БНСУ-ын иргэншил авч, нэрээ И Ген Хе болгон сольсон байна. Тэрээр одоогийн байдлаар нийт 81 оноо авч, багаа тэргүүлж буй бол лигт гуравдугаарт бичигдэж явна. Түүний хувьд довтолгооноос гадна хамгаалалтад идэвхтэй ба багийн лидерийн үүрэг гүйцэтгэдэг ажээ.