ВИДЕО: АНУ-ын Юта мужийн цөлөөс үл мэдэгдэх металл багана олджээ

ВИДЕО: АНУ-ын Юта мужийн цөлөөс үл мэдэгдэх металл багана олджээ

АНУ-ын Зэрлэг ан амьтдын албаныхан Юта мужийн алслагдсан бүс нутаг дээгүүр нисдэг тэрэгтэй явж байхдаа ер бусын нэгэн зүйлийг илрүүлжээ. Ютагийн цөлд 10-аас 12 фут /3.6 м/ орчим өндөртэй металл цулыг босгон тавьсан байсан аж. Зэрлэг ан амьтдын албаны багийнхан цөлд зэрлэг хонь гэж нэрлэгддэг амьтдын тоо толгойд судалгаа хийж байхдаа анх олжээ. Тус бүс нутаг нь маш алслагдсан бөглүү уулын дунд байдаг. Гэтэл ийм газарт хэн металл байрлуулсан нь тун сонирхол татаж байгаа юм. Мужийн эрх баригчид байгальд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, урлагийг ямар нэгэн бүтээл суурилуулах нь хууль бус учраас энэ явдлыг үргэлжлүүлэн шалгана хэмээн мэдэгджээ.

ҮЗЭХ: