Энэтхэг улс Хятадын 43 аппликейшнд дахин хориг тавьжээ

Энэтхэг улс Хятадын 43 аппликейшнд дахин хориг тавьжээ

Энэтхэг БНХАУ хоорондын хилийн маргаан дотоодын үйл ажиллагаагаар өрнөж байна. Өчигдөр /2020.11.25/ гэхэд Энэтхэгийн Засгийн газраас Хятадын 43 аппликейшнийг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь хоёр улсын харилцааг улам хурцатгасан үйл явдал боллоо. Энэтхэгийн талаас үүнийгээ үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа ч Хятадын талаас үүнийг эрс буруутгаж байгаа юм.

Хориг тавьсан аппликейшнууд дунд Хятадын цахим худалдааны “Алибаба”-аас гаргасан худалдааны платформ болох “AliExpress”, ажлын байрны тухай мэдээлэл илгээх “DingTalk”, “Taobao Live” дамжуулах сайт зэрэг хэд хэдэн платформ багтсан байна.

Үүнтэй холбоотойгоор “Алибаба” компани Энэтхэгийн талаас тайлбар авах хүсэлт илгээсэн боловч одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.  Энэтхэгийн эрх баригчид сүүлийн таван сард 200 гаруй аппликейшнд хориг тавьсны ихэнхийг нь Хятадын аппликейшнууд эзэлж байгаа юм. Үүний дунд хэрэглэгчдээрээ тэргүүлдэг видео платформ болох "TikTok" ч багтжээ. 

Эх сурвалж: CNN