ЭМЯ: Гадаадад буй манай улсын 90 гаруй иргэн халдвар авсан байна

ЭМЯ: Гадаадад буй манай улсын 90 гаруй иргэн халдвар авсан байна

ЭМЯ-ны мэдээллийн төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Гадаадад манай улсын хэчнээн иргэн коронавирусийн халдвар авсан бэ.  Энэ талаар мэдээллийг танилцуулаач гэхэд, 

Д.Нарангэрэл “Гадаадад амьдарч, ажиллаж байгаа 90 гаруй иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн. Эдгээр иргэний ихэнх нь биеийн эдгэрч, хэвийн байдалд орсон. 60 гаруй хувь нь дандаа гэрээр эмчийн зөвлөмжөөр эмчлэгдсэн. Мөн манай ХӨСҮТ болон бусад мэргэжлийн эмч нар холбоотой байж зөвлөгөө өгч байсан” гэлээ. 

Мөн олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн эмч, ажилчнаас коронавирусийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэл түгээд байгаа юм. Энэ талаар асуухад 

А.Амбасэлмаа дарга “Сэлэнгэ аймгийн хувьд батлагдсан тохиолдлыг Улаанбаатар хотод тээвэрлэж авч ирж эмчилж байгаа. Тэгэхээр тэнд байгаа эмч, сувилагч нар батлагдсан тохиолдолтой ажиллаагүй гэсэн үг. Эмнэлгийн ажилчдаас халдвар илрээгүй” гэлээ. 

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө