KYODO: Монголын сүмо бөх Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өглөө

KYODO: Монголын сүмо бөх Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өглөө

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнгөрсөн даваа гаригт /2020.11.23/хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй үзүүлэлттэй барилдаж буй хоёр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өгсөн талаар Японы “Kyodonews” мэдээлжээ. Энэхүү нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

-ТЭДНИЙГ ЁКОЗҮНАГИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ-

"Зургаан гишүүн оролцсон Ёкозүнагийн зөвлөлөөс 35 настай Монгол гаралтай хоёр ёкозүнад хатуу анхааруулга өгчээ.  Энэхүү анхааруулга нь зодог тайлах зөвлөмжийн дараа ордог хатуу арга хэмжээ юм.

Коронавирусийн шинэ цар тахлын улмаас энэ жил ердөө 15 өдрийн таван том тэмцээн зохион байгуулагдсан. Харин Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар хэд хэдэн тэмцээнийг алгассан байна. Зөвлөлийн дарга Хиронори Яно “Хамгийн сүүлд болсон зургаан тэмцээнээс Хакүхо гуравт нь  л хангалттай хэмжээнд оролцсон. Харин Какүрюү нэг л барилдаан хийж дуусгасан. Тэднийг ёкозүнагийн үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж чадахгүй байна. Тиймээс дараагийн тэмцээндээ хариуцлагатайгаар сайн бэлдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

-КОЗҮНА НАРЫН БЭРТЭЛ НЬ АМЖИЛТАД НЬ НӨЛӨӨЛӨВ-

Хакухо өнгөрсөн 11-р сард болсон Кюүшюү тэмцээнд түрүүлж, долдугаар сард хожлын дээд амжилтыг эвдсэн боловч эцэст нь бэртсэн. Харин Какүрюү өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хэдхэн барилдаан хийсэн байна.Тэдний дараагийн барилдаан ирэх нэгдүгээр сард болох бөгөөд энэ барилдаанаас маш олон зүйл шийдэгдэх юм” гэжээ.

Хакүхо М.Даваажаргал эхний хацү башёг тааруу эхлүүлж нэг даваа, гурван унаатай болж дундаас нь орхисон ч дараагийн харү башёд түрүүлж мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны 44 дэх түрүүгээ хүртэж, өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан билээ. Тэрээр нагоя башёг тэргүүлж явах үедээ  баруун өвдгөндөө бэртэл аван хагалгаанд орохоос өөр аргагүйд хүрсэн байна. Хагалгаанд орсон Хакүхо аки болон кюүшюү башёг дараалан өнжих шийдвэр гаргасан.

Харин Какүрюү М.Ананд дөрвөн сар завсарлаад эргэн ирсэн нагоя башёгийн хоёр дахь өдөр тохойдоо бэртэл аван барилдах боломжгүй болсон бол есдүгээр сарын аки башёг нурууны гэмтлийн улмаас мөн л өнжсөн юм. 

Хоёр аварга нэг жилийн хугацаанд ердөө ганц башёд л бүтэн барилдсан нь ёкозүнагийн зөвлөлийн зургаан гишүүнд таалагдаагүй учир тэдэнд анхааруулга өгчээ.

Ёкозүнагийн зөвлөл нь башёг өнждөг, дундаас орхидог мөн сахилга бат алдсан, ёс зүйгүй авирласан ёкозүна цолтой бөхчүүдэд гурван төрлийн арга хэмжээ авдаг. Үүнд, сайшаах, анхааруулах, зодог тайлах зөвлөмж гэсэн гурван арга хэмжээ багтдаг аж. Ёкозүнагийн зөвлөлөөс анх удаагаа ёкозүна нарт анхааруулах арга хэмжээг авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь сайшаах, зодог тайлах зөвлөмж зэрэг арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа авч байжээ.

Эх сурвалж: Kyodonews




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө