Иргэдийг торгож 40 тэрбумыг олно, Нийслэлийн захиргааг нүүлгэхэд 1,7 тэрбум,  Багануурт соёлын ордон барихад 13 тэрбумыг зарцуулна

Иргэдийг торгож 40 тэрбумыг олно, Нийслэлийн захиргааг нүүлгэхэд 1,7 тэрбум, Багануурт соёлын ордон барихад 13 тэрбумыг зарцуулна

Саяхан болж өндөрлөсөн НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж дахин 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотыг удирдах болоод байна. Иймд ирэх жилүүдэд нийслэлд дорвитой өөрчлөлт гаргахгүй нь бололтой. 

Учир нь НИТХ-аар хэлэлцэж байгаа Улаанбаатар хотын 2021 оны төсвийг харахад ийм байна. Тухайлбал, ирэх жилийн хувьд коронавирус цар тахлаас эдийн засгийн зогсонги байдалд орсон тул хэмнэлтийг горимд шилжих, иргэдийг элдэв татвар, торгуульд оруулахыг байхыг анхааруулж буй. 

Тэгвэл ирэх 2021 онд хүү, торгуулиар иргэдээс Нийслэл хотын удирдлагууд 40 тэрбум төгрөгийн орлого олно гэж төсөвлөжээ. Харин энэ мэт аргаар олсон орлогоо үр дүнгүй ажлуудыг санхүүжүүлнэ гэж төсөвлөсөн байна. Тухайлбал, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 850 хүний суудалтай 3-15 тэрбум төгрөгийн өртөгтэй “Соёлын төвийн барилга” барих ажээ. Улмаар ирэх онд тус ажлын санхүүжилтэд тус бүр 500 сая төгрөг төсөвлөсөн байна. 

Нөгөөтэй Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороог Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарынх гэдэг. Иймд тус дүүрэгт зориулалт нь тодорхой бус “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажил” гэх нэрийдлээр нийт 1,2 тэрбум төгрөг ч төсөвт тавигдсан байна. 

Мөн Гандан орчмын гэр хорооллыг аялал жуучлал, түүхэн өв соёлын төв болгон хөгжүүлэхэд 16,3 сая төгрөг. Тус газрыг ийм зорилготой хөгжүүлэх гэж байгаа бол 16 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байлтай. Гэтэл Нийслэлийн төр захиргааны барилгуудыг Хан-Уул дүүрэг, Яармаг шинэ дэд төвд шилжүүлсэн байршуулах болсонтой холбогдуулан авто зам тавихад 1,7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний 494 сая нь ирэх 2021 онд хийгдэх аж. Энэ мэтээр Улаанбаатар хотын хөгжилд ямар ч үр, өөрчлөлтийг авч ирэхгүй ажлуудад олон тэрбум төгрөгийг төсөвлөжээ.