Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРНО

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРНО

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ