ЭМЯ: Шинээр 24 тохиолдол бүртгэгдэж дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 341 боллоо

ЭМЯ: Шинээр 24 тохиолдол бүртгэгдэж дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 341 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 11.00 цагийн мэдээллээ хийж байна. Мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

“Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр  9513 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрлээ. Нэг нь зөөвөрлөгдөн орж ирсэн буюу тир машины жолоочийн давтан шинжилгээнээс илэрсэн бол дотоодод

  • Улаанбаатар хотод-5 тохиолдол /нийт 75/
  • Сэлэнгэ аймагт-7 тохиолдол /нийт 174/
  • Дархан-Уул аймагт 9 /нийт 44/
  • Архангай аймагт-2 тохиолдол бүртгэгдлээ. 
  • Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

Бид голомтын судалгааг хийж байхад ойрын хавьтал илэрснийг араас нь хөөхөд Архангай аймагт очсон байсан. Хоёр хавьтлыг илрүүлж PCR шинжилгээг хийхэд батлагдсан. Одоогоор ойрын хавьтлын 50 хүн, хоёрдахьч хавьтлын 100 гаруй хүнийг тусгаарласан” гэв.

 

 




Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө