LIVE: Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна

LIVE: Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон бусад албаныхан танилцуулж байна. 

Тэрбээр "Өнөөгийн нөхцөл байдалд цар тахлаас урьдчилан сэргийлэх, голомтыг бүрэн хумих, хяналтад авах, өвчлөлийн бүрэн зураглалыг гаргах, массын шинжилгээг хийх, тархалтын судалгааг хийх шаардлага бидэнд байна. Бусад улсуудтай  харьцуулахад бид нэг нэгж нууц хугацаанд ажиллалаа. Цаашид 14 хоног сунгах ёстой гэж ЭМЯ-аас  санал ирсэн. УОК-ын дэргэд 21 эрдэмтэн, судлаачийн оролцсон баг ажиллаж байна. Энд эдийн засагчид болон боловсролын байгууллагын олон эрдэмтэн орж ажилласан. Тэдний санал болон иргэд, аж, ахуй нэгж, яамдын саналаар Засгийн газар өнөөдөр шийдвэрээ гаргасан. 

Өнгөрсөн хоногуудад PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Хатуу хөл хорио тавьснаар өвчний тохиолдлыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэд үзэж байна. 19 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавиагүй бол 3,400 хүн өвчлөх магадлалтай байлаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа.

Төмөр замын нийт 15,870 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Ойрын хавьтал гээд улсын хэмжээнд 8,000 гаруй, дам хавьтлын 30 мянган хүнийг судалгаа шинжилгээнд хамруулж дууслаа

Монгол улсын Засгийн газар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

-10 хоногийн хугацаанд Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар сунгаж байна.

- Дээрх аймгуудаас бусад аймгийн хэмжээнд 12 сарын 01-ны өдрөөс хөл, хориог сулруулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлж байна.

-Дархан, Эрдэнэт, Говь-Сүмбэр, Дорноговьд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахина. Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны газар зэргийг хэрхэх нь тухайн цагтаа аймгийн Засаг дарга нар зохицуулж шийдвэр гаргана. 

-Бух аймагт спорт, үзвэр үйлчилгээ, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, хурал цуглааныг бүрэн хориглож байна. Хот хоорондын хөдөлгөөн хяналт, хязгаарлалттай байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: