АНУ манай орныг коронавирусийн эрсдэл багатай орны ангилалд оруулжээ

АНУ манай орныг коронавирусийн эрсдэл багатай орны ангилалд оруулжээ

АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (CDC)-өөс дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хилийн чанадад аялах Америкчуудад зориулсан зөвлөмжийг гаргадаг билээ. 

Тус байгууллагаас дэлхийн улс орнуудыг 4-р түвшнээс 1-р түвшин дөрвөн ангилалд хуваадаг юм. Тодруулбал, 

  • 4-р түвшин нь коронавируст халдварын “Маш өндөр эрсдэлтэй”
  • 3-р түвшин нь “Өндөр эрсдэлтэй”
  • 2-р түвшин нь “Дундаж эрсдэлтэй”
  • 1-р түвшин нь “Бага эрсдэлтэй” гэсэн ангилалд оруулдаг. 

Тэгвэл Монгол улсыг "Level 1" буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтаажээ. Энэ ангилалд Австрали, Шинэ Зеланд, Хятад, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг коронавирусийн цар тахалд харьцангуй бага нэрвэгдсэн орнууд мөн багтсан байна.

Харин манай хойд хөрш ОХУ-ыг “Маш өндөр эрсдэлтэй”, монголчууд хамгийн олноор оршин суудаг Өмнөд Солонгос улсыг "Level 2" буюу "Дундаж эрсдэлтэй" орны ангилалд багтаасан байна.

Улс орнуудын үнэлгээтэй https://wwwnc.cdc.gov/travel/noticesCovid19 энэхүү холбоос дээр дарж танилцана уу.