Монгол Улсын иргэнд “ОХУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглох” шийтгэл оноосноо хэт хүндэдсэн гэж үзжээ

Монгол Улсын иргэнд “ОХУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглох” шийтгэл оноосноо хэт хүндэдсэн гэж үзжээ

ОХУ-ын Буриад улсын дүүргийн шүүх нэг жилийн дотор хоёр удаа захиргааны зөрчил гаргасан Монгол Улсын иргэнд “ОХУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглох” шийтгэл оноосныг Дээд шүүх нь хэт хүндэдсэн гэж үзжээ. Улаан-Үд хотын мэдээллийн хуудаст энэ талаар мэдээлсэн байна.

Дээд шүүхийн коллегийнхон хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд тухайн иргэн нь Улаан-Үдэд эхнэр, хүүгийн хамт суурин амьдардаг, хүү нь ОХУ-ын их сургуулийн оюутан, эхнэр нь хүнд өвчтэй, нэгдүгээр бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй, Улаан-Үд хотын эмнэлэгт байнгын эмчилгээ хийдэг, тухайн иргэн өөрөө Татварын албанд бүртгэлтэй, ОХУ-д татвар төлдөг" нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тиймээс  "Гаргасан зөрчил нь их хэмжээний хохирол учруулаагүй" тул шийтгэлийг торгуулиар солих шийдвэр гаргажээ. "Бага хэмжээний зөрчил гаргасны төлөө ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрөөгүй шийдвэр нь гадаадын иргэний хувийн амьдралыг хүндэтгэх эрхийг хэт хязгаарласан байна" гэж Буриадын БНУ-ын Хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд онцолжээ.

Эх сурвалж: ulan.mk.ru