Хорих 457-р ангиас оргосон ялтанг шуурхай ажиллан саатуулжээ

Хорих 457-р ангиас оргосон ялтанг шуурхай ажиллан саатуулжээ

Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласаны баярын өдрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь 457 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан ялтан оргон зайлсан хэрэг гарчээ.

Оргосон ялтан нь тус аймгийн Дуут сумын харьяат 26 настай эрэгтэй Б гэгч байсан ба түүнийг оргосноос хойш 24 цагийн дотор албаныхан олж, саатуулсан байна.

Одоогоор Ховд аймаг дахь цагдаагийн газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.