"БЗД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирус илэрсэн тул тусгаарлаж, ХӨСҮТ-д аваачсан"

"БЗД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирус илэрсэн тул тусгаарлаж, ХӨСҮТ-д аваачсан"

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид асуулт асуулаа. “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү” гэхэд,

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн очсон байсан. Тухайн хүнд тест тавьж эерэг хариу гарсан учраас тусгаарлаад, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Ингээд төвийн шуурхай баг очиж “PCR” шинжилгээ аваад хариу эерэг гарсан тул маргааш нь ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаж, эмнэлгийн эмч ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлсэн.  Гэсэн ч хяналтын горимын дагуу үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдний эхний шинжилгээ сөрөг гараад байгаа” гэв.