Австралийн эрдэмтэд урьд өмнө нь байгаагүй өндөр нарийвчлал бүхий сансрын шинэ “атлас”-ыг гаргажээ

Австралийн эрдэмтэд урьд өмнө нь байгаагүй өндөр нарийвчлал бүхий сансрын шинэ “атлас”-ыг гаргажээ

Австралийн эрдэмтэд дэвшилтэт телескоп ашиглан урьд өмнө нь байгаагүй галактикийн шинэ зураглал хийснээ мэдэгдлээ. Шинжлэх ухааны үндэсний агентлаг болох CSIRO-ийн мэдээлснээр шинэ дуран нь "орчлон ертөнцийн шинэ атлас" -ыг урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүйгээр нарийвчлалтай харуулж чадсан байна. Эрдэмтэд нийтдээ гурван сая гаруй галактикийн зураглал хийсэн бөгөөд тэдгээр нь өмнөх судалгааны дүнгээс хоёр дахин илүү нарийвчлалтай зургийг харуулж байжээ.

Хамгийн сонирхолтой нь урьд нь энэ төрлийн зураглалыг гаргахад хэдэн жил зарцуулагддаг байсан бол “CSIRO”-оос зураглал хийхэд 300-хан цаг зарцуулсан  байна.

Дэвшилтэт телескоп

Сансрын зураглалыг олон нийтэд нээлттэй байлгаснаар "од үүсэхээс эхлээд асар том хар нүх хэрхэн хувьсаж, харилцан шүтэлцээтэй байгаа гэх мэт бүхий л зүйлийг судлах боломжтой” аж. Одон орон судлаачид өндөр нарийвчлал бүхий эдгээр зураг орчлон ертөнцийн талаар шинэ нээлтүүдэд хүргэнэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: BBC