Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдээ ойрын хугацаанд авчрахаар ажиллаж байна

Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдээ ойрын хугацаанд авчрахаар ажиллаж байна

Гадаадад гацсан монголчуудыг хэзээ эх оронд нь авчрах асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигтэй холбогдож тодрууллаа. 

Тэрбээр "Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн хуралд Гадаад харилцааны яам оролцож гадаадад гацсан монголчуудын асуудлаар тайлбар, мэдээлэл хийнэ. Тийм учраас энд дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Гадаад харилцааны яамны хувьд гадаадад гацаад буй монголчуудаа авчрахаар шуурхайлан ажиллаж байна. Гэхдээ бидний ажил дотоодын шийдвэртэй уялдах ёстой. Авчирлаа гэхэд тусгаарлах байрны хүртээмжээс эхлээд асуудлууд их байна шүү дээ. 

Тэгэхээр Улсын онцгой комисс болон бусад холбогдох байгууллагын шийдвэртэй уялдах ёстой юм. Арваннэгдүгээр сард тийзээ захиалсан иргэд тэр тийзээрээ л ирнэ. Яг хэднээс эхлээд тусгай үүргийн нислэгийг явуулж эхэлнэ гэж өнөөдөр хэлж чадахгүй нь" гэсэн юм.