БНСУ K-pop оддын цэргийн алба хаах хугацааг хойшлуулах хууль баталжээ

БНСУ K-pop оддын цэргийн алба хаах хугацааг хойшлуулах хууль баталжээ

Өчигдөр/2020.12.01/ БНСУ-д K-pop урлагийн оддын цэрэгт алба хаах хугацааг хойшлуулах хууль батлагджээ. Тус улсын эрүүл мэндийн шаардлага хангах бүх эрчүүд 18-28 насандаа 20 сарын хугацаатай цэргийн алба заавал хаах үүрэгтэй. Харин шинээр батлагдсан хуулийн дагуу уран бүтээлчид 30 нас хүртлээ цэргийн алба хаахгүй байх эрхтэй болох аж. 

Гэхдээ ингэхийн тулд Соёлын яамны гаргасан тодорхой хэмжээний шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Тодруулбал, улс орондоо төдийгүй, олон улсад танигдсан байх ёстой гэнэ. 

Энэ хууль батлагдсанараа BTS зэрэг алдартай хамтлагийн уран бүтээлчид 30 нас хүртлээ цэрэгт алба хаахгүй болж байна. BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин удахгүй 28 нас хүрэх гэж байсан юм. Харин хуулийн дагуу дахин хоёр жил уран бүтээлээ хийх боломжтой болжээ. Үүнээс өмнө тус улсад зөвхөн олон улсад амжилт гаргасан тамирчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчдэд цэргийн албанаас чөлөөлөх журам үйлчилдэг байсан юм. 

Эх сурвалж: Koreatimes